Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

ere
Холбоо тогтоох
Манай хаяг:Улаанбаатар-15170,
Чингэлтэй дүүрэг, Барилгачдын талбай-5
Утас: 976-11310974
Факс: 976-11310974
И-мэйл: chandmaniclub@yahoo.com
Танилцуулга

“Чандмань” клуб нь 2009 оны 4-р сарын 24-ний өдөр “Ардчилал, шинэчлэл, хөгжил сан” ТББ-ын дэргэд гишүүдийнхээ чөлөөт цагийг зөв, соёлч боловсон, үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Тус клуб нь улс төр, нийгэм эдийн засаг, залуучууд боловсрол, соёл урлаг, биеийн тамир спорт чиглэлээр гишүүдийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Манай клубын эрхэм зорилго нь гишүүдийнхээ манлайлах болон удирдах чадварыг хөгжүүлэх, хоорондын нөхөрсөг харилцааг бий болгох, нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлснээр улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулах явдал юм. Бидний дэвшүүлсэн зорилгын дагуу 2010 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөгөө боловсрууллаа. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараах боломжууд бий болно. Үүнд: Клубын гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын үйл ажиллагааг дэмжин хөгжүүлэх, харилцан мэдээлэл, санал бодол туршлагаа солилцох боломж бололцоог бүрдүүлэх Ёс суртахууны хувьд цэвэр ариун байдлыг эрхэмлэн дээдэлж, үндэс угсаа, шашин шүтлэг, үзэл бодлыг үл ялгаварлан эвлэлдэн нэгдсэнээр, үндэсний бахархалтай, өөртөө итгэлтэй байж нийгэмд гарч буй сөрөг үр дагаваруудыг арилгахад залуу хүн бүрийн хүч чадал, авьяас чадварыг дайчлан улмаар эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулах явдал юм.

 

 

 

POWERED BY: ХИЙМЭЛ ОЮУН УХААН ХХК